Главная > > mng-home > > Бүтээгдэхүүн

Gasoline

Бензин

Бензин нь хүчлэн асаадаг (очноос) дотоод шаталтын поршень хөдөлгүүрүүдэд зориулагдсан. Ашиглах зориулалтаасаа шалтгаалан авто машины ба нисэх онгоцны гэж ангилна.

Хэрэглэх нөхцөл ялгаатайгаас үл хамааран автомашины ба нисэх онгоцны бензинууд нь үндсэндээ тэдгээрийнн физик-химийн шинж чанар ба ашиглалтын шинж чанарыг илэрхийлдэг чанарын үзүүлэлтээрээ тодорхойлогдоно.

Орчин үеийн автомашины ба агаарын тээврийн бензин нь хөдөлгүүрий найдвартай, хэмнэлтэт ажиллагааг хангах хэд хэдэн шаардлага, мөн ашиглалтын шаардлагыг хангасан байх ёстой. Энэ нь: ямар ч темпрературын үед илүү тохиромжтой нэг төрлийн түлшний агаарын хольц гаргаж авах боломжийг бүрдүүлэх уусах чанар сайтай байх; хөдөлгүүрийн ажлын бүхий л горимд шаталтын үл тэсрэх тогтвортой процессыг хангах бүлгийн нүүрсустөрөгчийн найрлагатай байх; удаан хадгалалтын явцад өөрийн шинж чанар, найрлагаа алдахгүй байх, мөн хадгалах сав, резинтехникэн эдлэл, түлшний системийн эд ангид хортой нөлөө үзүүлдэггүй байх зэрэг юм. Сүүлийн жилүүдэд түлшний экологийн шинж чанар эн тэргүүнд тавигдаад байна.

Оросын холбооны улсын бензины ихэнх хувийг ГОСТ 2084-77, ГОСТ Р51105-97 ба ТУ 38.001165-97 стандартын бензинууд эзэлдэг. Октаны тооноосоо шалтгаалан ГОСТ 2084-77 -д таван маркийн автобензин тусгагдсан байдаг: А-72, А-76, АИ-91, АИ-93 ба АИ-95. Эхний хоёр маркийн хувьд тоонууд нь моторын арга барилаар тодорхойлогддог октаны тоог илэрхийлдэг, харин сүүлийн маркууд нь судалгааны аргаар тодорхойлогдоно.

Нийт авто тээврийн дунд суудлын автомашин ихэссэнттэй холбоотойгоор бага октантай бензины эрэлт мэдэгдэхүйц багасаж, харин өндөр октантай бензин эрэлт ихсэх хандлагатай байна.

А-72-г хэрэглэдэг техник байхгүй болсноос үүдэн энэхүү бензиныг бараг бэлтгэн гаргахаа болиод байна. Хэдий А-76 бензин нийт бензин үйлдвэрлэлд өндөр байдаг хэдий ч А-92 бензин нилээд их эрэлттэй байдаг ба түүнийг ТУ 38.001165-97-ын дагуу боловсруулдаг.