Petroleum road bitumen
Замын нефтийн битум
Замын битумийг үндсэндээ зам ба аэродромын хучилт хийх, засварлахад ашигладдаг. Замын нефтийн битумыг барьцалдуулагч ба шингэн битум гэж ангилна.
Барьцалдуулагч битум нь дараах хоёр хэсэгт хуваагдана: замын нефтийн битум ба нефтийн битум.
Барьцалдуулагч нефтийн битумыг 5 янзын маркаар үйлдвэрлэн гаргадаг: БНД 40/60, БНД 60/90, БНД 90/130, БНД 130/200, БНД 130/200; нефтийн битумыг (БН) – дөрвөн маркаар: БН 60/90, БН 90/130, БН 130/200, БН 200/300.
БНД маркийн битумууд нь чулуун материалуудтай сайн нягт холбогдож өгдгөөрөө ялгарах ба хасах температурын үед дээд зэргээр уян байж, цаг уурын нөлөөлөлд тэсвэртэй байдгаараа давуу юм. Барьцалдуулагч нефтийн битумын техникийн нөхцөлийг ГОСТ 22245-90-ээр стандарчилж өгсөн.
Барьцалдуулагч нефтийн замын битумыг халуун, бүлээн, хүйтэн асфальтбетонон хольц бэлтгэхэд, гадаргын хучлага хийх, шингэц бэлтгэхэд хэрэглэхийн зэрэгцээ хүйтэн асфальтанбетон, хучлага бэлтгэх, зам дээр холих зэрэгт ашигладаг шингэн битум гаргаж авах зорилгоор шатааж хэрэглэнэ.
Замын битум нь өөрийн бүтэц ,найрлагаараа онцлогтой. Энэхүү материалын гол үзүүлэлт бол барьцалдуулагч шинж чанар, уян хатан, дулаанд тэсвэртэй чанар юм. Энэхүү үзүүлэлтүүд нь хоорондоо харилцан хамааралтай. Маслын агууламж нэмэгдэхийн хирээр, температур ихсэх тусам,ачаалллын нөлөөлөл удаан хугацаатай болохын хирээр барьцалдуулагч чанар нь буурч, уян чанар нь нэмэгддэг. Бохь буюу смол нь нь битум ба давирхайнуудад (деготь) барьцалдуулагч чанарыг нөхцөлдүүлж, уян хатан болгон наалдагч чадварыг нь нэмэгдүүлдэг. Битумууд дэх асфальтенууд ба давирхай (деготь) дахь чөлөөт нүүрстөрөгч нь зөөлрөх температурыг нэмэгдүүлэх буюу хатууруулдаг.
Барьцалдуулагч битум нь гурван гол үзүүлэлтийн үндсэн дээр аль нэг маркад хамаардаг. Зүү нэвтрэх гүн ба сунах чанар нь хоёр температурын үед горимлогдоно: 25°С ба 0°С.
БНД маркийн замын барьцалдуулагч битумын чанарын үзүүлэлтүүд
Үзүүлэлтийн нэрс |
БНД
200/300 |
БНД
130/200 |
БНД
90/130 |
БНД
60/90 |
БНД
40/60 |
---|---|---|---|---|---|
Битумд зүү нэвтрэх гүн, 0,1 мм: | |||||
25°С-ын үед | 201-300 | 131-200 | 91-130 | 61-90 | 40-60 |
0°С-ын | 45 | 35 | 28 | 20 | 13 |
Цагирга ба бөмбөлгийн зөөлрөх температур, °С, доошгүй: | 35 | 39 | 43 | 47 | 51 |
Сунах чанар, см, багагүй: | |||||
25°С-ын үед | - | 65 | 60 | 50 | 40 |
0°С-ын үед | 20 | 6 | 4,2 | 3,5 | - |
Хэврэг болох температур, °С, дээшгүй: | -20 | -18 | -17 | -15 | -10 |
Тэсрэх температур, °С, доошгүй: | 200 | 220 | 220 | 220 | 220 |
Гантиг эсвэл элстэй нягтаршин холбогдох | Хяналтын жишээ № 2-ын дагуу тэсвэрлэдэг | ||||
Халаасны дараа зөөлрөх температурын өөрчлөлт, °С, ихгүй: | 8 | 7 | 6 | 6 | 6 |
Пенетрацийн индекс: | +1 | - | -1 | -1 | -1 |
Усанд уусдаг нэгдлүүдийн агууламж %, ихгүй: | 0,2 | 0,2 | 0,3 | 0,3 | 0,3 |
Битум БНД 200/300 нь хүйтэн цаг агаартай бүс нутагт гадаргын хучлага боловсруулахад хэрэглэгддэг, мөн дулаан асфальтанбетон ба битумэн эрдэст сайр чулуун хайрганы хольц бэлтгэхэд хэрэглэгдэнэ.
Битум БНД 130/200-ыг дундаж уур амьсгалтай бүс нутагт гадаргын хучмал боловсруулахад, хүйтэн ба дундаж уур амьсгалтай нутагт сайр чулуун хучлага хийх, мөн хүйтэн уур амьсгалтай бүс нутагт халуун асфальтанбетон ба битумэн эрдэст холимог бэлтгэхэд хэрэглэдэг.
Битум БНД 60/90 нь дулаан уур амьсгалтай бүс нутагт замын сайр чулуун хучлага хийх, дулаан уу амьсгалтай бүс нутагт халуун асфальтанбетон ба битумэн эрдэст холимог бэлтгэхэд хэрэглэгдэнэ.
Битум БНД 40/60 нь 30°C-аас их буюу зуны температуртай бүс нутагт асфальтанбетон ба битумэн эрдэст холимог бэлтгэхэд хэрэглэгдэнэ.
БН маркийн замын барьцалдуулагч битумуудын үзүүлэлтүүд
Үзүүлэлтийн нэр |
БН
200/300 |
БН
130/200 |
БН
90/130 |
БН
60/90 |
---|---|---|---|---|
Битумд зүү нэвтрэх гүн, 0,1 мм: | ||||
25°С-ын үед: | 201-300 | 131-200 | 91-130 | 61-90 |
0°С-ын үед: | - | - | - | - |
Температур, °С: | ||||
Зөөлрүүлэх, доошгүй | 33 | 37 | 40 | 45 |
Халаасны дараа зөөлрөх, дээшгүй: | - | - | - | - |
Хэврэгших чанарын, дээшгүй: | 8 | 7 | 6 | 6 |
Тэсрэх, доошгүй: | 200 | 220 | 220 | 220 |
Суналт, см, багагүй: | ||||
25°С-ын үед: | - | 70 | 60 | 50 |
0°С-ын үед: | - | - | - | - |
Гантиг эсвэл элстэй нягтаршуулан нийлүүлэх туршилт: | Хяналтын жишээ № 2-ын дагуу тэсвэрлэдэг | |||
Усанд уусдаг нэгдлүүдийн агууламж %, ихгүй: | - | - | - | - |
Пенетрацийн индекс: | +1 | - | -1,5 | -1,5 |