Tar
Гудрон буюу хүнд үлдэгдэл
Гудрон бол нефтиэс түлш, тос маслын фракцийг нэрсний дараа бий болдог нефтийн нэрэгдэх бүтээгдэхүүн юм. Янз бүрийн нефтиэс гудроны гарах гарц нь 15-30% (нефтэд тооцоход) байна. Гудроны гол бүрэлдэхүүн хэсэг бол: нефтийг нэрэх үед нэрэгдээгүй масло, нефтийн давирхай, асфальт хэлбэрийн хатуу бодисууд (асфальтенууд, карбенууд, карбоидууд), хүчиллэг шинжтэй давирхайлаг бодисууд (асфальтогенийн хүчлүүд ба тэдгээрийн ангидридууд).
Гудрон бол битум үйдвэрлэх түүхий эд бөгөөд түүнийг дээвэрт (рубероид) зориулсан битум бэлтгэх, замын хучлага (асфальт) үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна мөн барилгын материал хэлбэрээр ашигладаг.
Манай оронд битумыг үйлдвэрлэх үндсэн процесс бол хүчилжүүлэх буюу гудроныг агаараар үлээх юм. Хүчилжсэн битумыг үе үе давтамжтай ба тасралтгүй үйлдлийн аппаратуудад гаргаж авдаг, мөн тэгээд хэрэглэхэд хэмнэлттэй, энгийн тасралтгүй үйлдлийн аппаратуудад гаргаж авсан битумын эзлэх хувь нь байнга нэмэгдэж байна.Тасралтгүй үйлдлийн аппаратууд дотроос хариу үйлдэл үзүүлдэг фазын сепараци ба урвалыг тусгаарласан секциудтэй хөндий баганууд нь илүү үр дүнтэй аппарат юм.