Fuel oil
Зуухны мазут
Мазут бол эрчим хүч, хөлөг онгоц ба үйлдвэрлэлд уурын зуухны түлш хэлбэрээр ашиглагддаг нефтийн түлшний төрөл юм. Зуухны мазут нь янз бүрийн цахилгаан генераторт, дулааны системд, уурын зуухад дулааны эрчим хүчний үндсэн эх үүсвэр болон хэрэглэгддэг. Зуухны галлагааны түлшинд 40 ба 100 маркийн зуухны мазутууд хамаарна. Зуухны мазутад тавигдах техникийн нөхцөлд ГОСТ 10585-99 –ын стандартын хэмжээ тогтоосон.
Орон сууцнуудад шууд байрлах багагүй хүчин чадалтай дулааны төхөөрөмжийг түлшлэхэд зориулагдсан, мөн тэжээл бэлтгэх, үр тариа, жимс хатаах, хадгалах болон бусад зорилгоор ашиглагддаг дунд зэргийн хүчин чадалтай дулааны үүсгүүрүүдэд хэрэглэнэ.
Уурын зуух, хүнд моторт ба хөлөг онгоцны түлшийг хэрэглэх нөхцөлийг тогтоодог чанарын шаардлага нь чанарын дараах үзүүлэлтээр тодорхойлогдоно: барицалдах чанар, хүхэрийн агууламж, шатах дулаан, царцах ба гал авалцах температур, усны агууламж, механик хольцууд ба үнслэг чанар.
Уурын зуухны түлшний ГОСТ 10585-99 стандарт нь түүний дөрвөн төрлийн маркийг гаргахыг заасан байдаг: барьцалдах чанараараа хөнгөн түлш хэмээн ангилагддаг флотын мазут Ф-5 ба Ф-12, дунд ангиллын – 40 маркийн зуухны мазут, 100 маркийн – хүнд ангиллын түлш. Тоонууд нь 50 °С-ын үед тохирох маркийн мазутын баримжаалсан барьцалдах чанарыг илэрхийлдэг.
40 ба 100 маркийн зуухны мазутыг боловсруулсан нефтийн үлдэгдлээр бэлтгэдэг. 40 маркийн мазутыг 10 °С хүртэл температурыг багасган царцаахын тулд 8-15%-ийн дунд зэргээр нэрсэн фракцийг нэмдэг, 100 маркийн мазутад дизелийн фракцийг нэмдэггүй. Ф-5 ба Ф-12 маркийн флотын мазут нь хөлөг онгоцны эрчим хүчний төхөөрөмжид зориулагдсан. Зуухны 40 ба 100 маркийн мазуттай харьцуулахад эдгээр флотын мазут нь илүү сайн шинж чанартай: наалдамхай чанар бага, механик хольц ба усны агууламж , үнслэг чанар бага, мөн илүү бага температурт царцдаг.
Ф-5 флотын мазут нь шууд нэрсэн нефтийн холимол бүтээгдэхүүн юм: ихэнх тохиолдолд 60-70%-ийн нэрсэн мазут ба 30-40%-ийн дизель түлш, мөн дипрессорын нэмэгдэлтэй байна. Түүнийг хоёрдогч процессын 22%-ийн керосин-газойлын фракцуудын найрлагатайгаар хэрэглэх, тэр тундаа катализын ба дууланы крекингийн хөнгөн газойлтой хэрэглэж болно. Ф-12 флотын мазутыг нефтийг шууд нэрэх төхөөрөмжүүдэд бага хэмжээтэйгээр боловсруулан гаргадаг. Ф-12 мазутын Ф-5 мазутаас ялгагдах үндсэн онцлог нь хүхрийн агууламжийн илүү хатуу шаардлага тавигддаг (0,6%-ийн эсрэг 2,0%) ба 50°С-ын үедэх наалдамхай чанарын илүү хатуу шаардлагатай байна (5 °ВУ-аас эсрэг 12 °ВУ ).